ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР

Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр буюу хуучнаар Олон улсын ажилчин эмэгтэйчүүдийн өдөр нь жил бүрийн 3 сарын 8-нд болдог, олон улсын эмэгтэйчүүдийн хамгийн өргөн тэмдэглэдэг баяр юм. Улс орнууд бүх нийтийн баярын өдөр болгохоос эхлээд эмэгтэйчүүдийн эдийн засаг, улс төр, нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэхэд анхаарах зэргээр янз бүрээр тэмдэглэдэг. Социалист улс төрийн хөдөлгөөнөөс улбаатай тус баярыг Зүүн Европ, Орос зэрэг хуучин Зөвлөлтийн блокийн орнуудад […]

САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ

17-р жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилдээ, баг хамт олон, айл хотлоороо сар шинэдээ сайхан шинэлээрэй. Үдэж буй луу жил уурхайчид бидний хувьд хүнд сорилтын жил байлаа. Хэцүү цаг үед бидэнд итгэл хүлээлгэж хамтдаа байсан нийт гишүүддээ амьдралд нь аз жаргал, ажилд нь амжилт бүтээл дүүрэн байхыг хүсэн ерөөе. Хатуу өвөл харьж, урин хавар […]

Хамтын хэлэлцээр амжилттай өндөрлөлөө.

Хамтын гэрээний хэлэлцээг амжилттай дуусгаж, 2024 оны 11 сарын 21-ний өдөр “Оюу толгой” компани болон Үйлдвэрчний эвлэлийн хороод хамтран ажилтнуудын хөдөлмөрлөх нөхцөлийг сайжруулах, тогтвортой, гурван жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх Хамтын гэрээг үзэглэлээ. Энэхүү гэрээ нь ажилтнууд болон тэдний гэр бүлд чиглэсэн үр өгөөжтэй гэрээ болсныг дуулгахад таатай байна. Талуудын хувьд хамтын хэлэлцээний зорилт нь […]

“Хамтын гэрээ”-ний хэлэлцээ хийх хурал 8-р сарын 23-нд албан ёсоор эхэллээ.

“Оюу толгой” ХХК болон “Оюу толгойн орон нутгийн ажилчдын ҮЭХ”, “Оюу толгой” ХХК-ийн Уул уурхайн ажилтны ҮЭХ-ны хамтарсан “Хамтын гэрээ”-ний хэлэлцээ хийх хурал 8-р сарын 23-ны өдөр албан ёсоор эхэлсэн. Хамтын хэлэлцээрт оролцох талуудын төлөөллүүд “Хамтын гэрээ” хэлэлцээг хэрхэн үр дүнтэй, харилцан ашигтай, урт хугацаанд тогтвортой хийх болон мухардалд орсон тохиолдолд асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар […]

Хамтын хэлэлцээний талаарх хамтарсан мэдэгдэл

Хамтын гэрээний хэлэлцээрийг эхлүүлэхэд шаардлагатай бүх бичиг баримтуудыг ажил олгогчид 2 хорооноос хүргүүлсэнээр 8-р сарын 1-нд Хамтын хэлэлцээрийг эхлүүлсэн. Хамтын хэлэлцээр хийх талууд зөвшилцөн гурван талын оролцоог бүрэн хангах үүднээс хамтын гэрээний хэлэлцээг 2024 оны 8- р сарын 23- ны өдөр үргэлжлүүлэхээр боллоо. Хамтын хэлэлцээр хийх талууд түр завсарлага авч байгаа ч энэ нь хурлаар […]

“ХАМТЫН ГЭРЭЭ”-ний төсөл боловсруулагдаж “Оюу толгой” ХХК-ийн Захиргаанд хүргэгдлээ.

Оюу толгойн Орон нутгийн ажилчдын ҮЭ-ийн хороо болон “Оюу толгой” ХХК-ийн Уул уурхайн ажилтны ҮЭ-ийн хороо хамтран боловсруулсан “ХАМТЫН ГЭРЭЭ”-ний төсөл бэлэн болж 2024 оны 6-р сарын 24- ны өдөр “Оюу толгой” ХХК-ны захиргаанд “ХАМТЫН ХЭЛЭЛЦЭЭР”-ийг эхлүүлэх тухай хүсэлтийг хүргүүлсэн. Оюу толгойн Орон нутгийн ажилчдын ҮЭ-ийн хороо өөрийн албан ёсны Вэб сайт evlel.mn болон Face […]

МҮЭ-ийн Холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Ажил амралтын тэгш хувиар 14/14- г уурхайчид 100% дэмжиж байгаагаа илэрхийлсээр байна.

МҮЭ-ийн холбоо гэрээсээ хол ажиллаж байгаа уурхайчдын гэр бүл, эрүүл мэнд, ахуй амьдрал болон тэдний сайн сайхны төлөө олон жил судлаж, хэрэгжүүлсэн ажлуудын нэг бол ажил амралтын тэгш хуваарь юм. 14/14 ростер бол уурхайчдын мөрөөдөл байсан зүйл. Үүнээс болж цалин хөлс орлогыг огцом бууруулж болохгүй. Цалин хөлсний асуудлыг ҮЭ-ийн хороод, захиргаа хоёр хамтын гэрээгээрээ шийдэх […]

Монгол улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ. 2024 оны 05 сарын 28 өдөр. Иргэний нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай: Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаас “Оюу толгой” ХХК болон “Оюу толгой” ХХК- ийн Уул уурхайн ажилтны ҮЭ-ийн хорооны 2022- 2025 оны “Хамтын гэрээ”- ний 2.13- д “Уртын ээлжний ажилтны ажил гүйцэтгэх 14 […]

А/49 нэмэлт өөрчлөлтийн хэрэгжилтийг царцаах тухай болон хамтын гэрээнд оруулах таны санал

Дундаж цалин хөлсний бодолтод өөрчлөлт орж цалин хөлс буурсантай холбоотойгоор А/49 дугаартай нэмэлт өөрчлөлтийн хэрэгжилтийг царцаах тухай санал болон Үндсэн цалин, Илүү цаг, Дундаж цалин хөлс, Уртын ээлжийн 14/14 ростерийн талаар гишүүдийн саналаа доорх QR Code болон энэ https://forms.gle/aBJB77QxkkVtfU4e8 холбоосоор орж бөглөн бидэнд хүргүүлээрэй.