Хамтын хэлэлцээр амжилттай өндөрлөлөө.

Мэдээ

Хамтын гэрээний хэлэлцээг амжилттай дуусгаж, 2024 оны 11 сарын 21-ний өдөр “Оюу толгой” компани болон Үйлдвэрчний эвлэлийн хороод хамтран ажилтнуудын хөдөлмөрлөх нөхцөлийг сайжруулах, тогтвортой, гурван жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх Хамтын гэрээг үзэглэлээ. Энэхүү гэрээ нь ажилтнууд болон тэдний гэр бүлд чиглэсэн үр өгөөжтэй гэрээ болсныг дуулгахад таатай байна.

Талуудын хувьд хамтын хэлэлцээний зорилт нь ажилтнуудынхаа гарт олгох цалин хөлсийг дорвитой нэмэгдүүлэхийн зэрэгцээ нийгмийн хамгаалал, хөдөлмөрлөх нөхцөлийг улам сайжруулах явдал байлаа. Энэхүү зорилгынхоо хүрээнд тохирсон бүхий л сайжруулалт нь нийт ажилтны хувьд эерэг нөлөөтэй байгаа ба ажилтан тус бүрийн ажлын нөхцөл, байршил зэргээс хамааран харилцан адилгүй байх юм.

Хамтын хэлэлцээгээр цалин хөлс, хөнгөлөлт урамшуулал, нийгмийн хамгаалал, сургалт хөгжил, аюулгүй ажиллагаа зэрэг өргөн цар хүрээ бүхий 10 бүлэг заалтуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн.

Tags :

Хуваалцах :

Тусламж хэрэгтэй байна уу?

Монгол хүний хөдөлмөрийг дэлхийн жишигт үнэлүүлж, шударга хөдөлмөрийнхөө үрээр Монголдоо сайхан амьдрах боломжийг бүрдүүлнэ.

Ангилал: