“ХАМТЫН ГЭРЭЭ”-ний төсөл боловсруулагдаж “Оюу толгой” ХХК-ийн Захиргаанд хүргэгдлээ.

Мэдээ

Оюу толгойн Орон нутгийн ажилчдын ҮЭ-ийн хороо болон “Оюу толгой” ХХК-ийн Уул уурхайн ажилтны ҮЭ-ийн хороо хамтран боловсруулсан “ХАМТЫН ГЭРЭЭ”-ний төсөл бэлэн болж 2024 оны 6-р сарын 24- ны өдөр “Оюу толгой” ХХК-ны захиргаанд “ХАМТЫН ХЭЛЭЛЦЭЭР”-ийг эхлүүлэх тухай хүсэлтийг хүргүүлсэн. Оюу толгойн Орон нутгийн ажилчдын ҮЭ-ийн хороо өөрийн албан ёсны Вэб сайт evlel.mn болон Face book грүпп дээр, Хамтын гэрээг боловсруулах явцад нийт ажилчид болон гишүүдээс “ХАМТЫН ГЭРЭЭ”-нд оруулах нэмэлт санал асуулга явуулж, давхардсан тоогоор 1256 санал ирсэнийг ижил утга агуулгаар нь багцлан 150 гаруй саналыг хамтын гэрээнд тусган оруулж баталсан.

Tags :

Хуваалцах :

Тусламж хэрэгтэй байна уу?

Монгол хүний хөдөлмөрийг дэлхийн жишигт үнэлүүлж, шударга хөдөлмөрийнхөө үрээр Монголдоо сайхан амьдрах боломжийг бүрдүүлнэ.

Ангилал: