МҮЭ-ийн Холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Ажил амралтын тэгш хувиар 14/14- г уурхайчид 100% дэмжиж байгаагаа илэрхийлсээр байна.

Мэдээ

МҮЭ-ийн холбоо гэрээсээ хол ажиллаж байгаа уурхайчдын гэр бүл, эрүүл мэнд, ахуй амьдрал болон тэдний сайн сайхны төлөө олон жил судлаж, хэрэгжүүлсэн ажлуудын нэг бол ажил амралтын тэгш хуваарь юм. 14/14 ростер бол уурхайчдын мөрөөдөл байсан зүйл. Үүнээс болж цалин хөлс орлогыг огцом бууруулж болохгүй. Цалин хөлсний асуудлыг ҮЭ-ийн хороод, захиргаа хоёр хамтын гэрээгээрээ шийдэх бүрэн боломжтой. Хуулийн нэг үг үсэгний ард олон ажилтны жаргал зовлон дагаж явдаг. Хуулийг санаачлахдаа маш сайн нягтлах шаардлага байгаа. Мөн баталсан хуулийн хэрэгжилтийг хангаж ажилчдад ээлтэй, үр өгөөжтэй сайн хуулиудыг хамгаалж ажиллах хэрэгтэй. Тиймээс МҮЭ-ийн холбооноос хөдөлмөрчдийг төлөөлөн, тэдний дуу хоолойг эрх баригч нарт хүргэх мөн шаардлагатай хуулиудыг санаачлан батлуулж, хэрэгжүүлэх зорилгоор УИХ- ын сонгуульд жагсаалтаар нэр дэвшин оролцож байгаа. “Оюу толгой” ХХК болон Оюу толгойн ҮЭ-ийн Хороодын эхлүүлж байгаа “ХАМТЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т МҮЭ-ийн Холбоо анхаарал хандуулж, шаардлагатай тохиолдолд хууль зүйн зөвөлгөө өгч дэмжиж ажиллах болно.

Tags :

Хуваалцах :

Тусламж хэрэгтэй байна уу?

Монгол хүний хөдөлмөрийг дэлхийн жишигт үнэлүүлж, шударга хөдөлмөрийнхөө үрээр Монголдоо сайхан амьдрах боломжийг бүрдүүлнэ.

Ангилал: