Б.Цогт-Эрдэнэ: “Оюу толгой” компанийн ажилчдын цалинг нийтээр нь 25-30 хувиар бууруулсан.

Мэдээ

“Оюу толгой” ХХК нь Хөдөлмөрийн хуулийн заалт болон ҮЭ-ийн хамтын гэрээг мөрдөхгүй, илүү цагийн мөнгө олгохгүй байгаа талаар компанийн ажилчид Өмнөговь аймгаас ирж мэдээлэл хийлээ. Оюу толгойн ажилчдын цалин, урамшууллын асуудлыг өмнө нь тус компанийн үйлдвэрчний эвлэлээс удаа дараа мэдээлж байсан бол өнөөдөр ажилчид өөрсдөө нөхцөл байдлыг тайлбарлалаа. Мөн тэдний зүгээс “Оюу толгой” ХХК-д өнөөдөр дээрх асуудлыг шийдвэрлэж, маргааш 15:00 цаг гэхэд хариу тайлбар, албан бичгийг ирүүлэхийг шаардлаа.

Оюу толгой ХХК-ийн ажилчин: Оюу толгой ХХК ажилчдынхаа цалинг хасахаар шийдвэр гаргасан. Үйлдвэрчний эвлэл/ҮЭ/ маань бидний төлөө ажилсангүй. Ажилласан бол бид энд хэвлэлийн хурал хийгээд суухгүй байлаа. Бодит нөхцөл байдал дээр цалинг 30 орчим хувиар бууруулсан. Шөнийн ээлжийн нэмэгдэл, ээлжийн амралтын олговор, шагнал урамшуулал зэргийг хасахаар болсон. Нэмэгдэх зүйл байхгүй. Байнгын багасна гэж ойлгож байгаа. Бидэнд маш хүнд байна.

undefined

Оюу толгой ХХК-ийн ажилчин: Бидэнд ямар нэг байдлаар үүнийгээ тайлбарлаж өгөөгүй. Цалингийн бодох систем нь ямар байгаа, ямар болох талаар тодорхой мэдээлэл байхгүй. Мөн биднийг хамгаалж ажиллах ҮЭ ямар нэг байдлаар мэдээлэл өгөөгүй. Нуун дарагдуулж, хоног хугацаа хожоод яваад байна. Тэгэхээр бид цаашид хуульд заасан үндсэн цалин хөлсөө, гэрээний нөхцөлд заасан цалингаа авах шаардлагыг хүргүүлж байна. Тэрнээс компанитай ямар нэг байдлаар тохиролцоо хийх гэж ирээгүй. Компанийн нөхцөл байдлыг сонсох гэж ирээгүй.

Тэгэхээр хуульд тусгагдсан зохицуулалтын дагуу ажил олгогч байгууллага гарч байгаа асуудлуудыг шийдэх ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 101-д заасны дагуу цалин хөлс гэдэг бүрэлдэхүүн хэсгээрээ цалинг бодоод, олгох ёстой. Үүнд багтаж байгаа таван зүйлээс нэгийг нь ч хасах эрх ажил олгогчид байхгүй. Хэрвээ зардал нь ихсээд байгаа бол зөвхөн нэмэгдэл гэсэн заалтыг компанийн дотоод журмын хүрээнд  хасах боломжтой. Гэтэл зөвхөн нэмэгдэл гэдэг заалтыг нь бариад үлдсэн дөрвийг нь огт хэрэгжүүлэхгүй байна гэдэг бол маш хүнд асуудал. Ажил олгогчдын зүгээс ямар нэг тайлбар хийхгүй яваад байна.

Ямар тохиолдолд ААН хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг барих талаар хуульчилсан байгаа. Тухайлбал, хуулиар шийдэх боломжгүй, хуульд тусгагдаагүй зохицуулалтыг ААН дотоод журамдаа оруулна гээд заачихсан. Гэтэл зөвхөн 49А гэдэг журмаар биднийг тулган шаардаж байна. Дангаараа шийдвэр гаргаж байна. Энэ нь биднийг эрсдэлд оруулахаас гадна компанийн үйлдвэрлэл, зорилгыг биелүүлэхэд хүндрэл учруулж болзошгүй юм.

Тиймээс бид цалин хөлсний асуудлаар хурдан шийдвэр гаргахыг шаардаж байгаа. Өнөөдөр өгсөн шаардлагын хариуг маргааш 15:00 цаг гэхэд албан бичгээр өгөхийг мөн шаардаж байна. Өнөөдрийг хүртэл бид хангалттай хүлээсэн. Ажлаа хийгээд, шөнийн ээлжид уртасгасан цагаар ажлаад шийдэх байх гэж хүлээсэн. Гэтэл шийдэл байхгүй байна. Ингэж явсаар дөрөвдүгээр сарын 10-аас эхлээд цалин хөлс 20,40,60 хувийн өөрчлөлт орж, багасах гэж байна.

Өнөөдөр бидний асуудал шийдэгдээгүй байхад бид Оюу толгойд ажил хийх боломжгүй.

Мэдээж хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу ажлын нөхцөл хангагдсан тохиолдолд ажлаа үргэлжлүүлэх боломжтой байгаа хэмээсэн юм.

•     •     •

Харин “Оюу толгой” компанийн хувьд ажилчдын ажиллах хугацаа 25 хувиар багассан ч цалинг хэвээр хоёр жилийн турш өгсөөр ирсэн бөгөөд дээрх ажилчдын дурдаж буй нэмэгдлүүдийг үлдээсэн гэдгийг хоёрдугаар сарын 7-нд гаргасан мэдэгдэлдээ дурджээ.

Tags :
Б.Цогт-Эрдэнэ:

Хуваалцах :

Тусламж хэрэгтэй байна уу?

Монгол хүний хөдөлмөрийг дэлхийн жишигт үнэлүүлж, шударга хөдөлмөрийнхөө үрээр Монголдоо сайхан амьдрах боломжийг бүрдүүлнэ.

Ангилал: