Бүртгэлийн хуудас

Та хорооны дүрэм журамтай уншиж танилцана уу:

  • Оюу толгой ХХК – ны үндсэн ажилтан байх.
  • 9 дүгээр зүйл. Үйлдвэрчний эвлэлийн гишүүн
    • 1. Монгол Улсын  Үндсэн Хууль, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн хүрээнд эрх ашгаа, нэгдэж хамгаалахыг хүссэн ажиллагчид болон мэргэжлийн сургуульд суралцагчдыг сайн дурын үндсэн дээр ямар нэгэн ялгаваргүйгээр үйлдвэрчний эвлэлийн гишүүнээр элсүүлнэ.
    • 2. Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүд нь нэг загварын батлахтай байна.
  • 10 дугаар зүйл.Үйлдвэрчний эвлэлийн гишүүний эрх, үүрэг
    • 1.Үйлдвэрчний эвлэлийн гишүүн дор дурдсан эрхийг эдэлнэ.
      • Үүнд: 10.1.1.Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөн удирдах байгууллагад сонгох сонгогдох.
      • 1.2.Хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо  хамгаалуулахаар үйлдвэрчний эвлэлийн аль ч шатны байгууллагаас үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө, өмгөөллийн туслалцаа, дэмжлэг авах.
      • 1.3.Үйлдвэрчний эвлэлийн сургалт, соёл, амралт, сувилал, үйлчилгээний байгууллагаар хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх.
      • 1.4.Хөдөлмөр. нийгмийн баталгаагаа хангуулахаар үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас зохих тусламж, дэмжлэг авах.
      • 1.5.Үйлдвэрчний эвлэлээс ажил олгогчтой байгуулсан хамтын гэрээ, хэлэлцээрийн үр шимийг давуу эрхтэйгээр хүртэх.
    • 2.Үйлдвэрчний эвлэлийн гишүүн дор дурдсан үүргийг хэрэгжүүлнэ.
      • Үүнд: 10.2.1 .Үйлдвэрчний эвлэлийн дүрмийг сахин биелүүлж, үйлдвэрчний эвлэлийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэн, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцох.
      • 2.2.Хууль ёсыг дээдлэн сахиж, үнэнч, шударга, бүтээлчээр хөдөлмөрлөх.
      • 2.3.Үйлдвэрчний эвлэлийн эв нэгдлийг сахин ашиг сонирхлоо хамтран хамгаалах.
      • 2.4.Гишүүний татварыг тогтоосон журмаар хураалгах.
    • 3.Үйлдвэрчний эвлэлийн дүрмийг удаа дараа зөрчсөн, үйлдвэрчний эвлэлийн эв нэгдэл, нэр хүндэд хохирол учруулсан гишүүнийг үйлдвэрчний эвлэлийн гишүүнээс хасна. Гишүүнээс хасах тухай шийдвэрийг үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчид гаргаж, гишүүдэд мэдээлнэ.  
  • 11 дугээр зүйл.Үйлдвэрчний эвлэлийн гишүүний татвар
    • 1.Үйлдвэрчний эвлэлүүд нь гишүүдийнхээ татварыг сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын нэг ба түүнээс дээш хувьтай тэнцэх хэмжээгээр тогтоож, гишүүдийн зөвшөөрснөөр сар бүр бэлэн бусаар хураана.
    • 2.Үйлдвэрчний эвлэлүүд нь гишүүдээс хураасан татварынхаа 30-аас дээш хувийг үйлдвэрчний   эвлэлийн холбоондоо сар бүр тус тус шилжүүлнэ.