17-р жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилдээ, баг хамт олон, айл хотлоороо сар шинэдээ сайхан шинэлээрэй. Үдэж буй луу жил уурхайчид бидний хувьд хүнд сорилтын жил байлаа. Хэцүү цаг үед бидэнд итгэл хүлээлгэж хамтдаа байсан нийт гишүүддээ амьдралд нь аз жаргал, ажилд нь амжилт бүтээл дүүрэн байхыг хүсэн ерөөе.
Хатуу өвөл харьж, урин хавар айсуй
Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй
Буурал жил улирч, буянт жил морилох нь
Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь
Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож
Дүүрэн жаргалтай түвшин амгалан
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

