Монгол улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол

Мэдээ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ.

2024 оны 05 сарын 28 өдөр.

Иргэний нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай:

Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаас

“Оюу толгой” ХХК болон “Оюу толгой” ХХК- ийн Уул уурхайн ажилтны ҮЭ-ийн хорооны 2022- 2025 оны “Хамтын гэрээ”- ний 2.13- д “Уртын ээлжний ажилтны ажил гүйцэтгэх 14 хоногт өдөрт 8 цагаас илүү ажилласан Илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгох эсэх асуудлыг Монгол улсын дээд шүүх энэхүү асуудлаар тайлбар гаргах хүртэлх хугацаанд Талууд хэлэлцэхгүй ба уг асуудлаар ҮЭХ- ны зүгээс аливаа хамтын болон иргэний маргаан үүсгэхгүй, шүүхэд нэхэмжлэл гаргахгүй байхаар Талууд харилцан тохиролцов” гэж заасан байх ба талууд хуулийг хэрхэн ойлгох тухайд эргэлзээтэй байсан нөхцөл байдал тогтоогджээ. Уг асуудлаар ҮЭХ- ны зүгээс аливаа хамтын болон иргэний маргаан үүсгэхгүй, шүүхэд нэхэмжлэл гаргахгүй байх тохиролцоо нь ХУУЛЬД НИЙЦЭЭГҮЙ байна. 

Иймд хуулийн 92 дугаар зүйлийн 92.3- т “Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1- д заасны дагуу илүү цагийг тооцож НЭМЭГДЭЛ ХӨЛС олгоно” гэж зааснаар ажил олгогч нь нэмэгдэл хөлсийг олгох үүрэгтэй гэж үзнэ.

Tags :

Хуваалцах :

Тусламж хэрэгтэй байна уу?

Монгол хүний хөдөлмөрийг дэлхийн жишигт үнэлүүлж, шударга хөдөлмөрийнхөө үрээр Монголдоо сайхан амьдрах боломжийг бүрдүүлнэ.

Ангилал: